Skip links

Алсын хараа

Монгол улсад олон улсын стандартад нийцсэн, инженер технологийн шинэчлэлтийг тасралтгүй нутагшуулах замаар үйл ажиллагааны салбар бүрдээ тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ёс зүйтэй, бүтээлч, зөв хандлагатай мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх шилдэг технологийн компани болох.

Эрхэм зорилго

Бид инженерийн оновчтой шийдэлд суурилсан, дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч, чанар стандартыг эрхэмлэгч, аюулгүй байдлыг хангасан компани байна.

Үнэт зүйлс

Монгол улсын хөгжлийн илэрхийлэл болох барилгын салбарт чиглэж үйл ажиллагаа явуулдаг ба эдийн засгийн өсөлт болон их бүтээн байгуулалтад өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулахаар зорьж буй салбартаа мэргэшсэн инженерүүдийн хамт олон юм.

БАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Нэг зорилгын төлөө бусадтай хамтран ажилладаг байна.

ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАГЧ

Дэлхийн жишигт хүрсэн арга ажиллагаанд тэмүүлэгч байна.

ӨӨРИЙМСӨГ ҮЗЭЛ

Ажилдаа эзэн хүний сэтгэлээр өөриймсөг хандана.

ХАРИУЦЛАГА

Аливаа ажилд зарчимч, хариуцлагатай ханддаг байна.

МАНЛАЙЛАЛ

Зорилгын төлөө хамт олноо дагуулан эерэгээр нөлөөлөгч байна.

ХҮНИЙ НӨӨЦ

Манай компани нь хүний нөөцийн асуудлыг чухалчлан ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, сурч боловсрох нөхцөлөөр хангах, тэдний бүтээмж, чадварлаг гүйцэтгэлийг шударгаар үнэлэхийг эрмэлздэг.

Инженерийн шийдэл болон дэвшилтэт технологийг эрэлхийлэгч

Төслийн менежментийн ур чадварыг эзэмшсэн удирдлагын баг

ОУ-ын ур чадварын шаардлагыг хангасан HVAC систем угсралтын чадварлаг, туршлагатай баг

Бизнесийн түншүүд

Бид дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан технологийг Монголд нэвтрүүлж байна.

Explore
Drag