Skip links

Үйл ажиллагаа

Монгол улсын хөгжлийн илэрхийлэл болох барилгын салбарт чиглэж үйл ажиллагаа явуулдаг ба эдийн засгийн өсөлт болон их бүтээн байгуулалтад өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулахаар зорьж буй салбартаа мэргэшсэн инженерүүдийн хамт олон юм.

ХӨРГӨЛТ

Барилгын зориулалт, ашиглалтын онцлогт тохирсон хөргөлтийн системийг төлөвлөж, суурилуулна. Эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой ажиллагааг хангана.

АГААРЖУУЛАЛТ

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, цэвэр, эрүүл орчныг бүрдүүлнэ. Агаарын урсгал, солилцоог оновчтой шийдлийг нэвтрүүлнэ.

ХАЛААЛТ

Монгол орны уур амьсгал, орчинд тохирсон хамгийн найдвартай халаалтын цогц шийдлийг санал болгож, жигд дулаан хангамжийг бий болгоно.

ГАЛ

Галын аюулгүй байдлын системийг стандартын дагуу төлөвлөж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц шийдлийг хэрэгжүүлнэ.

ЦАХИЛГААН

Барилгын цахилгаан хангамжийн үйл ажиллагааг аюулгүй, найдвартай, үр ашигтай байхаар шийдэж, тасралтгүй ажиллагааг хангана.

АВТОМАТЖУУЛАЛТ

Инженерийн системүүдийг ухаалаг удирдлагад нэгтгэж, ажиллагааг хялбаршуулж, хяналт ба үр ашгийг нэмэгдүүлнэ.

Инженерийн шийдэл

Сайн инженерийн шийдэл гэдэг нь зөвхөн ажиллах биш, харин үр ашигтай, тогтвортой, ухаалаг байх ёстой. Бид төслийг дараах зарчмаар хэрэгжүүлдэг.

Хүний эрүүл мэнд, байгал орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй оновчтой шийдлийг боловсруулж, дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг сонгоно

Монгол орны эрс тэс уур амьсгал, нөхцөл байдалд тохируулан Монгол улсын болон олон улсын стандарт, БНбД-ын дагуу инженерийн тооцооллыг хийнэ.

Төлөвлөсөн хугацаанд чанарын төгс зохицлыг бүтээнэ.

Төлөвлөсөн хугацаанд чанарын төгс зохицлыг бүтээнэ.

Үйлдвэрлэл

Манай компани барилгын салхивч, агааржуулалтын тоног төхөөрөмжийн худалдаа, хоолойн үйлдвэрлэлийг орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжтэй агааржуулалтын дөрвөлжин, дугуй хоолойн автомат үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулсан.

180K
1 ЖИЛД ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛ
20+
АЖИЛТАН 2 ЭЭЛЖЭЭР

Агааржуулалтын зориулалтаас хамааран 0.5мм-ээс 1.2 мм хүртэлж зузаантай цайрдсан төмөр үйлдвэрлэлд ашигладаг.

✓ Лазер машинаар хоолойн исгэлтийг хийдэг учир хийцийн алдаа гардаггүй.
✓ Битүүмж сайтай буюу агаарын алдагдлын хэмжээ 0.-2% буюу хамгийн бага.
✓ Чанар сайн буюу хоолойн эдэлгээний хугацаа барилгын насжилттай тэнцүү.
✓ JIS 3312 стандартын шаардлагыг хангасан цайрдсан төмрийг үйлдвэрлэлд ашигладаг.
✓ Хоолойн бат бөх чанар.
✓ Хоолойнд эргэлтийн зам, хүчитгэгч хийдэг.
✓ Хоолойн үзэмж сайн

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ISO9001:2008 стандартын шаардлага хангасан SBKI брендийн хагас болон бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба бүх төрлийн агаар дамжуулах спираль болон тэгш өнгөцт шугам хоолой болон тэдгээрийн холбох хэрэгсэл чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна.

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ISO9001:2008 стандартын шаардлага хангасан SBKI брендийн хагас болон бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба бүх төрлийн агаар дамжуулах спираль болон тэгш өнгөцт шугам хоолой болон тэдгээрийн холбох хэрэгсэл чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна.

ХАБЭА

Манай компанийн ажилтнууд, захиалагч, харилцагч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь манай компанийн нэн тэргүүнд тавих асуудал бөгөөд Байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэн ажилладаг.

ХАБЭА-тай холбоотой дүрэм журам, зааварчилгаа, арга барилыг мөрдөн ажиллана.

Аюулгүй орчин, аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл, багаж техникээр байнга хангана.

Ажилтнуудын ХАБЭА-н мэдлэг чадварыг дээшлүүлэхэд тогтмол анхаарна.

Бизнесийн түншүүд

Бид дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан технологийг Монголд нэвтрүүлж байна.

Explore
Drag