Инженерийн шийдэл болон дэвшилтэт технологийг эрэлхийлэгч
Монгол улсад олон улсын стандартад нийцсэн, инженер технологийн шинэчлэлтийг тасралтгүй нутагшуулах замаар үйл ажиллагааны салбар бүрдээ тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ёс зүйтэй, бүтээлч, зөв хандлагатай мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх шилдэг технологийн компани болох. Бид инженерийн оновчтой шийдэлд суурилсан, дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч, чанар стандартыг эрхэмлэгч, аюулгүй байдлыг хангасан компани байна. Монгол улсын хөгжлийн илэрхийлэл болох барилгын салбарт чиглэж үйл ажиллагаа явуулдаг ба эдийн засгийн өсөлт болон их бүтээн байгуулалтад өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулахаар зорьж буй салбартаа мэргэшсэн инженерүүдийн хамт олон юм. Нэг зорилгын төлөө бусадтай хамтран ажилладаг байна. Дэлхийн жишигт хүрсэн арга ажиллагаанд тэмүүлэгч байна. Ажилдаа эзэн хүний сэтгэлээр өөриймсөг хандана. Аливаа ажилд зарчимч, хариуцлагатай ханддаг байна. Зорилгын төлөө хамт олноо дагуулан эерэгээр нөлөөлөгч байна. Төслийн менежментийн ур чадварыг эзэмшсэн удирдлагын баг ОУ-ын ур чадварын шаардлагыг хангасан HVAC систем угсралтын чадварлаг, туршлагатай баг Бид дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан технологийг Монголд нэвтрүүлж байна. Алсын хараа
Эрхэм зорилго
Үнэт зүйлс
БАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАГЧ
ӨӨРИЙМСӨГ ҮЗЭЛ
ХАРИУЦЛАГА
МАНЛАЙЛАЛ
ХҮНИЙ НӨӨЦ
Манай компани нь хүний нөөцийн асуудлыг чухалчлан ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, сурч боловсрох нөхцөлөөр хангах, тэдний бүтээмж, чадварлаг гүйцэтгэлийг шударгаар үнэлэхийг эрмэлздэг.
Бизнесийн түншүүд